ЦЕГ-ын шийдвэрээр "Тээврийн цагдаагийн алба"-тай боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-23 15:21:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/  Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаан  өнгөрсөн сарын 21-ний өдөр болж  замын цагдаагийн алба, төмөр зам, иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Тээврийн цагдаагийн алба” байгуулах шийдвэр гаргасан байна. Мөн “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба”-ыг ч байгуулжээ. Дээрх албадыг байгуулснаар Монгол Улсын тээврийн салбарын цагдаагийн байгууллагад хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилт болон тээврийн салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажиллагаанд ахиц гарахын зэрэгцээ зарим нэгжийн үйл ажиллагааны давхардал арилж, шуурхай байдал дээшлэх эерэг үр дүн гарна гэж үзсэнийг хурлын үеэр онцолсон байна.

Ж.Батсайхан
Связанные новости