Хэрлэн голоос хоёр хүний цогцос олджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-23 13:17:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн нутагт Хэрлэн голоос хоёр эрэгтэй хүний цогцос олдсоныг аймгийн Онцгой байдлын газрын  аврагчид цагдаад хүлээлгэн өгчээ.


Хэрлэн сумын хоёрдугаар багийн Модон гүүр гэх газар голын эргээс 30 метр зайд усны мандал дээр хөвж байсан цогцсыг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Талийгаач тус сумын харьяат 21 настай З гэх залуу байжээ. Мөн энэ өдөр тус аймгийн Булган сумын Өндөрхошуу багийн Хулсан шанд гэх газар мөн л Хэрлэн голд 35 настай эрэгтэй Э-ийн цогцос усны мандал  дээр хөвж байхад нь Онцгой байдлын алба хаагчид цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Гол усны үер ослоос сэрэмжлүүлсээр байхад уг хэргүүд гарсаар байгааг ОБЕГ-аас дахин анхааруулж байна.
 

Ж.Батсайхан

Связанные новости