"Дэлхийн зөн" олон улсын байгууллагаас үерт өртсөн 37 өрхөд шинэ гэр олголоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-20 14:14:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/  Архангай аймаг дахь “Дэлхийн зөн”  олон улсын байгууллагаас гэр оронгүй болсон 37 өрхөд шинэ гэр олголоо.
Архангай аймгийн Өндөр-Улаан суманд өнгөрсөн долдугаар сарын 25-нд орсон аадар бороо, мөндрийн улмаас  тус сумын 82 айл гэр оронгүй болсон. Тусламжийг тус аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Хүмүүнлэгийн болон Онцгой байдлын асуудал хариуцсан Үндэсний зохицуулагч Б.Ванчиндорж нар гардуулсан өгөв. Мөн энэ үеэр сумын ард, иргэдэд болзошгүй гамшиг ослоос өөрийгөө болоод бусдыг авран хамгаалах мэдлэг, дадлага олгох эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх сургалтыг аймгийн Онцгой байдлын газраас зохион байгуулсан байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
 

Ж.Батсайхан

 

 

Связанные новости