Тоосгоны барилгын нүх рүү унасан иргэний амийг аварсан байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-20 12:30:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд  өчигдөр  08:00 цагт тоосгоны үйлдвэрийн ажилчин шороонд дарагдсан дуудлагаар НОБГ-ын аврагчид шуурхай ажиллаж амь насыг нь аварсан байна.

Тоосгоны барилга дээр ажиллаж байсан Баян-Өлгий аймгийн харьяат 23 настай иргэн Б нь шороон овоолго дээрээс 50х100 см хэмжээтэй, гурван метрийн гүнтэй шорооны дамжуурга руу унаж бэлхүүс хэсгээрээ шар шороонд дарагдсан байхад  түүнийг НОБГ-ын алба хаагчид  амь насыг нь аварч, тус дүүргийн  цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Ж.Батсайхан

Связанные новости