Хоёр машин мөргөлдсөний улмаас зорчигч автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-20 12:23:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өчигдөр орой 20 цагийн үед Орхон аймгийн Жаргалант сумын Улаантолгой багийн ‘’Хуурай-Ам’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 15 км-т/ тээврийн хэрэгслийн осол болжээ.

Баян-Өндөр сумаас Жаргалант сумын чиглэлд зорчиж явсан Орхон аймгийн харьяат иргэн Б-гийн эзэмшлийн “Ланд 80” загварын суудлын автомашин, Улаанбаатар хотоос Орхон аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Ш-ийн эзэмшлийн “ЭйчАрВэ” загварын таван зорчигчтой суудлын автомашинтай мөргөлджээ. Эл ослын улмаас тус аймгийн харьяат иргэн П /51 настай, эрэгтэй/ автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсныг онцгойгийнхон аварч, эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Ж.Батсайхан
Связанные новости