Ломбок арал дээр дахин хүчтэй газар хөдлөлт болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ЖАКАРТА. /Синьхуа/. Индонезийн төв хэсгийн Ломбок арал дээр өнгөрсөн ням гарагийн өглөө болон оройн цагаар хоёр удаа хүчтэй газар хөдөлсний улмаас 5 хүн амиа алдаад байгаагийн зэрэгцээ 40 хүн бэртэж гэмтсэн гэж тус улсын байгалийн гамшгийн уршгийг арилгах агентлагийн төлөөлөгч даваа гарагт мэдээлэв. Газар хөдлөлтийн хүчийг тооцоолоход 6.5 болон 6.9 магнитудын хүчтэй байсан байна.
Уг арал дээр өнгөрсөн долдугаар сарын 27-нд 6.5 магтитудын, наймдугаар сарын 5-нд 7.0 магтитудын хүчтэй газар хөдлөлт тус тус болж, ихээхэн хохирол учруулсан гэж байгалийн гамшгийн уршгийг арилгах агентлагийн яаралтай тусламжийн албаны дарга Агун Прамужа мэдээлжээ.
Урьдчилсан тайлан мэдээнд дурдсанаар, өчигдөр болсон газар хөдлөлтийн улмаас хамгийн багадаа 200 орчим байшин барилга ноцтой сүйдсэн бөгөөд нутгийн олон оршин суугчийг орон гэрээс нь түр хоргодох байр руу нүүлгэн шилжүүлээд байгаа юм байна.
Долдугаар сард болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 465 хүрсэн гэж тус улсын байгалийн гамшгийн уршгийг арилгах агентлагаас албан ёсоор мэдээлсэн байна. Индонези улс нь газар хөдлөлтөд өртөмтгий бүс болох “Номхон далайн галт цагариг”-т оршдог тул газар хөдлөлт болох нь түгээмэл байдаг ажээ.

Э.Хулан