Иракийн сайдыг хулгайлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2015-09-09 15:43:55

БАГДАД. /ВВС/. Иракийн засгийн газрын сайд нийслэл Багдад хотын хойд дүүргээс хулгайлагдсан гэж аюулаас хамгаалах хүчний эх сурвалжууд мэдэгдлээ.

Албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, хууль зүйн дэд сайдын үүрэг гүйцэтгэгч Абдулкарим Фаресын машиныг хар хувцастай зэвсэгт этгээдүүд зогсоож, түүнийг хулгайлжээ.

Сайдыг хулгайлсан этгээдүүд хэн болох нь тодорхойгүй байна.

Багдадад хүний хулгайн хэрэг байнга гардаг юм. Ихэвчлэн барьцааны мөнгө авах эсвэл улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийг хулгайлдаг ажээ.

Г.Доржханд

Связанные новости
Комментарии