Усан санд хүүхэд живснийг таньж илрүүлдэг төхөөрөмж бүтээжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ИЕРУСАЛИМ. /Синьхуа/. Израилын шинээр байгуулагдсан нэгэн компани хиймэл оюун ухааны технологид үндэслэн усан санд сэлж байгаа хүүхэд живсэн тохиолдолд түүнийг илрүүлдэг төхөөрөмж зохион бүтээсэн тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд пүрэв гарагт мэдээлэв.
“Корал Манта” нэртэй уг төхөөрөмж нь усан санд холбогдож, усан доторх биетүүдийг 15 секундээс удаан хугацаанд хөдлөхгүй байгаа эсэхийг хянадаг ажээ. Сэлж буй хүүхэд усан доор 15 секундээс удаан хөдөлгөөнгүй байсан тохиолдолд дээрх төхөөрөмжийн дохиолол чанга дугарах ба энэ нь байшин доторх хүмүүст сонсогдохуйц тул осолдсон хүүхдийг яаралтай аврах боломж бүрдүүлэх аж.
Дөрвөн жилийн өмнө Корал Шерри гэдэг 11 настай израил охин хувийн усан сандаа живсэн хэрэг гарсан ба түүний дурсгалд зориулж уг төхөөрөмжийг “Корал Манта” хэмээн нэрлэсэн ажээ. Энэхүү төхөөрөмж нь 1500 орчим ам.долларын үнэтэй юм байна.

Э.Хулан