Наймдугаар сарын 17-нд болох үйл явдал
ЛАВЛАГАА
09.30 цагт "Монгол сурвалж бичгийн өв" олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн Уншлагын их танхимд болно.
09.30 цагт “Уул уурхайн шийдвэр гаргалтад талуудын оролцоог хангах хамтын ажиллагааны арга хэлбэр” танилцуулах уулзалт “Туушин” зочид буудалд болно.
10.00 цагт Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санг өндөр, тусгагийн нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх төслийн нээлт Нийслэлийн иргэний танхимд болно. Утас 90119120
12.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд. Шүүх болон АТГ-ын буруу шийдвэрээс болж 2500 гаруй сурагч боловсрол, хүмүүжлээрээ хохирч байгаа талаар ХУД-ийн гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Улсын тэргүүний 18 дугаар дунд сургуулийн эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
12.00 цагт "Үндэсний мэдээллийн төв"-д. "Монполимет" компаниас уул уурхай, нөхөн сэргээлтийн талаар мэдээлэл хийнэ.
14.00 цагт “Ардчилалд ардчилагчид хэрэгтэй: ХБНГУ ба Монгол Улс дахь улс төрийн боловсролын ирээдүй” Монгол-Германы XVI чуулган Шангри-Ла зочид буудлын Хурлын танхимд болно.
16.30 цагт "Хааны эзэнт гүрэн" үзэсгэлэнгийн каталоги номын нээлт, музейн хамгаалалтын тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагуудад хүлээлгэн өгөх ёслол Монголын Үндэсний музейд болно.