Гэр шатаж, хоёр хүүхэд амиа алджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд гэр шатаж, түймэрт бага насны хоёр хүүхэд өртөж амиа алджээ.
Өчигдөр орой 17:00 цагийн үед гал гарч байна гэсэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар анги ажиллаж галыг унтраасан байна. Харамсалтай нь дөрвөн настай охин болон гурван настай хүү түймэрт өртөж амиа алджээ. Хүүхдүүдийн цогцсыг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Эл галын шалтгаан нөхцлийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна гэж НОБГ, НЦГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан