Жорлонд унагасан ургийг гаргаж, холбогдох байгууллагад шилжүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-08 13:01:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэн залуу эмэгтэйд золгүй явдал тохиолджээ. Энэ сарын 6-ны  өдрийн 06.00 цагийн орчимд санаандгүйгээр  урагаа жорлонгийн  нүхэнд унагасан хэрэг гарсан байна.
Тус сумын харьяат 24 настай эмэгтэй У энэ үедээ аймгийн Онцгой байдлын албанд дуудлага өгснөөр аврагчид жорлонгийн нүхэнд унасан урагийг гарган авч Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. Үүнтэй төстэй хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарч байсан. 26 настай эмэгтэй А нийтийн байрны жорлонд  зургаан сартай урагаа унагаасан явдал болсныг бид мэдээлж байв. Тиймээс золгүй явдлаас сэрэмжилж байхыг иргэдэд сануулж байна.

Ж.Батсайхан
Связанные новости