Сувиллаас алга болсон өндөр настанг эсэн мэнд оллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн “Хүрэмт” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т) сувилалд амарч байсан өндөр настанг эсэн мэнд олсон байна.
Арвайхээр сумын харъяат, иргэн С (80 настай, эмэгтэй) энэ сарын 5-ны өдрийн 17:00 цагаас хойш "Өгөөмөр" сувилалд амарч байсан өндөр настан сураггүй алга болсон тухай дуудлага 22:15 цагт Онцгой байдлын албанд иржээ. Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 11 алба хаагч, сувиллын газрын 8 хүн, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр оройн 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулснаар хоёр хоногийн дараа Тарагт сумын “Арвайн тал” багийн “Өгөөмөр хайрхан” гэдэг газраас (сувиллаас зүүн урд зүгт 10 км-т) иргэн С-ийг эсэн мэнд оллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан