Шанхай хот “Жондари” далайн шуургад өртөв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-08-03 16:14:56
ШАНХАЙ. /Синьхуа/. Хятадын Шанхай хотын баруун өмнөд хэсгийн далайн эргийн Жиншан дүүрэгт өнөөдөр буюу баасан гарагт орон нутгийн цагаар өглөөний 10:30 цагийн үед “Жондари” далайн шуурга дэгдэж, салхины хурд секундэд 23 метр хүрч, хөрсний нуралт үүсгэсэн тухай тус улсын үндэсний цаг уурын байгууллагаас мэдээлэв.

Уг далайн шуурга нь тус улсад энэ онд тохиож буй 12 дахь далайн шуурга ба баруун хойд чиглэлд үргэлжилж байгаа ба хүч нь аажмаар саарч байгаа юм байна. “Жондари” далайн шуурга нь хүчтэй салхи, аадар бороо үүсгэсний улмаас 500 гаруй модыг унагаж, түр зуурын шавар балчиг үүсгээд байгаагаас гадна 800 гаруй өрхийн цахилгаан хангамжийг таслаад байна гэж Шанхай хотын үерийн гамшгийг хянах байгууллагаас мэдээлжээ.

Үүсээд байгаа нөхцөл байдлыг бороо намдсан даруйд зохицуулна гэж тус байгууллагын мэргэжилтнүүд мөн мэдэгдээд байгаа юм байна. Үүний зэрэгцээ 151400 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд нисэх онгоцны 145 гаруй нислэг, хурдны галт тэрэгийн 119 чиглэлийн хөдөлгөөн цуцлагдаад байгаа аж.
Э.Хулан
 
Связанные новости