Есөн давхраас үсрэх гэсэн хүний амийг аварлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ есөн давхраас үсрэхээр завдсан хэрэг өчигдөр гарлаа. Тус дүүргийн 17 дугаар хорооны есөн давхар угсармал байрны дээврээс 22 настай эрэгтэй М нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үсрэхээр завдсан байна.
Энэ дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт орой 08.26 цагт иржээ. Дуудлагын дагуу Онцгойн 14 алба хаагч шуурхай ажиллаж иргэн М-ийг 09.43 цагт эсэн мэнд буулган авч, амийг нь аварчээ. Түүнийг тус дүүргийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж НОБГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан