Аялал жуулчлалын салбар олон хүнийг ажлын байраар хангаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-03 09:22:56
ТИРАНА. /Синьхуа/. Албани улсын аялал жуулчлалын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн тоо энэ улиралд 15 мянга болсон гэж тус улсын татварын ерөнхий газрын дарга Василика Вьеро пүрэв гарагт тус салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын төлөөлөгчидтэй уулзах үеэрээ мэдэгдэв.

“Аялал жуулчлалын салбар нь хүмүүсийг ажлын байраар хангаж, орлогыг нь нэмэгдүүлснээрээ улсын эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулдаг юм” гэж В.Вьеро дээрх уулзалтын үеэр онцлон тэмдэглэжээ. Мөн тус салбарт ажиллагсдын олонхи нь эргийн бүс нутгуудаар ажиллаж байна гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Тус салбар дахь хамгийн олон хүн ажиллаж буй бүс нутаг нь Дуррес бөгөөд түүний дараа Влорa болон Сарандра зэрэг жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг бүс нутгууд жагсаж байгаа ажээ.

Э.Хулан
 
Связанные новости