Хэрэг хариуцах чадваргүй ч албадан эмчлэх заалт байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А 2018 оны долдугаар сарын 31-ний өдөр ажлын байран дээрээ бусдад хутгалуулсан хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Хэрэгт тус дүүргийн харьяат, 1954 онд төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй И-г холбогдуулан шалгаж байгаа бөгөөд гэмт хэргийн холбогдогч И нь “Шезопрени” өвчний учир Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийн хяналтад байдаг аж.
Уг өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалттай, хэрэг хариуцах чадваргүй гэх мэдээлэл гарсан. Гэхдээ түүнд Эрүүгийн хуулийн зургадугаар бүлэг 6.3-т заасан зүйл ангиар хариуцлага хүлээлгэх заалт байдаг байна. Энгийнээр хэлбэл түүнд эмнэлгийн албадан эмчилгээг арга хэмжээ хэрэглэж болно. 6.3 дугаар зүйл.Хэрэг хариуцах чадвар гэх хэсэгт 3.Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ гэж заажээ.
Ж.Батсайхан