Цэргийн олон улсын наадамд монголын мэргэн буучид хагас шигшээд шалгарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-02 11:17:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цэргийн дөрөвдүгээр их наадмын нэг төрөл болсон "Мэргэн буудагчийн зааг" тэмцээн Бүгд Найрамдах Беларусь улсад зохион байгуулагдаж байна. 7 дугаар сарын 29-ний өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдөр болсон тус тэмцээний нэгдүгээр үе шатны дүнгээр нийт 8 шилдэг баг шалгарсны дотор манай улсын мэргэн буучид оржээ.

Тус шатанд багуудын хүн нэг бүрийн сорилын буудлагыг нийт 7 дасгалаар боловсруулж оноог гаргасан байна. Тэмцээнд нийт 18 улсын баг тамирчид оролцсоноос 116 оноогоор Монголын мэргэн буучид Бангладеш, Беларусь, Иран, Казахстан, Хятад, Орос, Узбекистан улсуудын хамт шилдэг 8 багт шалгарч хагас шигшээд оролцох эрхээ аваад байна. 
Хурандаа С.Түвшинбаяр дасгалжуулагчтай манай улсын баг тамирчид Зэвсэгт хүчний 330, 350, 016, 311анги, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн мэргэн буудагчдаас бүрджээ. 
Хагас шигшээ уралдааны гарааны сугалаа 08 дугаар сарын 03-ны өдөр явагдаж, 04-ний өдрөөс уралдаан эхэлнэ.  
Ж.Батсайхан
Связанные новости