Туул голын дагуу наймаа хийж тэнүүчилсэн хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Туул голын эрэг дагуу хүүхдүүд явж гар дээрээс наймаа хийх нь ихэсчээ. Тиймээс Хан-Уул дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс Туул гол дагуу хяналт шалгалт хийж хараа хяналтгүй, гар дээрээс худалдаа хийж буй хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдийг илрүүлэх ажлыг зохион байгууллаа.
Туул голын эрэг, орц хонгил, нийтийн хоолны газар, шөнийн цэнгээний газруудаар хяналт шалгалтыг 08:00-24:00 цаг хүртэл хийсэн байна. Хяналт шалгалтаар хараа хяналтгүй тав, гар дээрээс худалдаа хийж, хөдөлмөр эрхэлж буй зургаан хүүхдийг илрүүлэн эцэг эхэд нь хүлээлгэн өгсөн байна. Мөн голын эрэг, ойр орчмоор явж буй 41 хүүхэд, насанд хүрэгч есөн хүнд голын усны үер аюулын талаар зөвлөгөө мэдээлэл өгчээ.
Ж.Батсайхан