Мьянмарт үерийн улмаас олон мянган хүнийг албадан нүүлгэн шилжүүлээд байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-01 10:53:29
НЕЙПЬИДО. /Эн-Эйч-Кэй/. Мьянмар улс даяар борооны улирал үргэлжилж, түүнээс үүдсэн үерийн гамшгийн улмаас 25 хүн амь үрэгдсэн ба 120 мянга орчим хүнийг хүчээр нүүлгэн шилжүүлээд байна.

Өнгөрсөн зургадугаар сараас хойш орж буй хүчтэй аадар бороо нь тус улсын ихэнх хэсэгт уршиг тариад байгаа ба хурдны замуудыг хаахад хүргэж, олон гүүрийг сүйтгээд байгаа аж. “Баго” бүс нутаг болон өмнөд хэсгийн “Мон” муж нь хамгийн их хохирол амсаад байгаа юм байна.

“Манай улс байгалийн гамшгийн улмаас сүүлийн 50 жилд үзэгдээгүй их хохирол амсаад байна” гэж тус улсын засгийн газраас мэдээлсэн байна. Мөн хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул нүүлгэн шилжүүлэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж  оршин суугчдад анхааруулаад байгаа ажээ.

Э.Хулан
 
Связанные новости