Сэжигтэй бодис бүхий хайрцгуудыг битүүмжлэн шалгахаар боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-08-01 10:52:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/ “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлын ачаа тээш хадгалалтын хэсгийн танхимд гадаад улсаас ирсэн ачаанаас нунтаг цагаан бодис илэрч, хүмүүс амьсгал нь боогдож, ханиалгаад байна гэсэн мэдээлэл ОБЕГ-т  өчигдөр 16.35 цагт ирсэн байна. 

Дуудлагын дагуу холбогдох байгууллагууд хамтран уг  газарт шалгалт хийн Монгол Оросын хамтарсан “Мон-маг” ХХК-ийн барилгын зориулалтаар оруулж ирсэн UN 1325 кодтой, 40х60 хэмжээтэй цаасан хайрцганд савлагаатай бодисыг битүүмжилж, үндэсний аюулгүй байдлын агуулахад хүргэлээ гэж мэдээллээ.

Ж.Батсайхан

 
Связанные новости