Адуунд хазуулсан хүүхдийн ар гэрийнхэн Мал эмнэлгийн газарт гомдол гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-31 16:05:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, Туул тосгонд өнгөрөгч бямба гарагт буюу энэ сарын 28-ны өдөр хар хээр зүсмийн адуу айлын гадаа давхиж ирээд үхэр хазаж улмаар зургаан настай хүүхдийг ч хазсан явдал болжээ.
Хүүг хазуулсан даруйд  эмнэлэгт хүргэн оёдол тавиулан, галзуугийн эсрэг вакцин хийлгэсэн ч, шөнөдөө халуураад байгаа тул ар гэрийнхэн нь Нийслэлийн Мал эмнэлгийн газарт гомдол гаргасан байна. 

Хүүхэд, үхэр хазсан адууг тухайн үед нь устгалд оруулах арга хэмжээ аваагүй байна. Харин адууг хоёр хоног шонгоос уясан учраас өчигдөр харангадаж үхжээ. Үхсэн адууг булна хэмээн малын эмч авч явсан байна. 


Ж.Батсайхан 

Связанные новости