Туул голоос удсан цогцос олджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Амралт зугаалгын улирал үргэлжилж буй энэ өдрүүдэд иргэд гол усанд амь насаа алдах тохиолдлууд тасралтгүй гарсаар байна. Өчигдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд Туул голын уснаас эрэгтэй хүний цогцос олджээ.
Иргэдийн мэдээллийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан алба хаагч очиж нэр хаяг тодорхойгүй, усанд осолдоод удаж муудсан, 40 орчим настай, эрэгтэй хүний цогцсыг уснаас гарган авчээ. Онцгой албаны аврагчид уг цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж НОБГ-аас мэдээллээ.
Ж.Батсайхан