Согтуугаар хүн дайрч амийг нь хохироолоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ 
                                                                    
	Улаанбаатар /МОНЦАМЭ/ Өнөө өглөө 05:30 цагийн үед Энх тайвны өргөн чөлөө, Төв шуудангийн уулзварт  зам тээврийн ноцтой осол гарч, согтуу жолооч машинаараа хүн дайрч амь насыг нь хохироожээ.
	Осол гарсан даруйд иргэд яаралтай түргэн тусламжийн албанд дуудлага өгсөн ч тусламж ирэхээс өмнө амьсгал хураажээ. Дээрх хэргийг Замын цагдаагийн газар шалгаж байна. 
Ж.Батсайхан
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    