Дорнод аймгийн 30 иргэн сайн дурын сургалтад хамрагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-30 13:05:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Онцгой байдлын ерөнхий газар, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Япон сангийн санхүүжилтээр “Зуд, ой хээрийн түймэртэй тэмцэх олон нийтийн чадавхыг бэхжүүлэх“ төслийг Дорнод, Сүхбаатар, Хөвсгөл, Говь-Алтай аймгийн 12 суманд хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Дорнод аймагт “Гамшгаас хамгаалах сайн дурын хэсэг” бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Матад, Булган сумын 30 иргэн хамрагдаж, гамшгаас хамгаалах талаар анхан шатны онолын мэдлэгийг болоод дадлагыг эзэмшив. Энэ үеэр сургалтад хамрагдсан сайн дурын хэсгийн гишүүд Онцгой байдлын газрын үйл ажиллагаатай танилцлаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан

Связанные новости