Гэрлийн гялбаа бууруулагчийг автомашинд нааж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Замын цагдаагийн албанаас өчигдрөөс эхлэн буруу талдаа жолооны хүрдтэй автомашины гэрлийн гялбааг сааруулагч, олон улсад хэрэглэхийг зөвшөөрөгддөг “anti lights”-ыг зарим нэг автомашинд үнэгүй нааж байна.
Мөн гэрлийн гялбааны талаар жолооч нарт хэрэгтэй инфографик бүхий мэдээллийн зурагт санамжийг тараан өгч байна.
Орон нутгийн замд орой үдшийн цагаар зорчиход хүндрэлтэй болсон гомдол ЗЦА-д ирсээр байна. Шөнийн цагт гэрлээ шилжүүлэхгүйгээс болж осол гаргах тохиолдол ч зөндөө гардаг. Хэт хурц гэрэл нь жолоочийн хүүхэн хараанд нөлөөлж 10 орчим секундын турш юу ч харах боломжгүй болгодог. Үүнийг хурц гэрлийн гялбаанд орох гэж ярьдаг байна. Иймээс өчигдрөөс эхлэн дээрх гялбаа сааруулагчийг на
Шөнийн цагаар гарч байгаа ослын 60 хувь нь гэрэлтүүлэх хэрэгслийн нөлөөллөөс үүдэлтэй байгааг Замын цагдаагаас удаа дараа мэдээлсэн билээ.
Ж.Батсайхан