УИХ-ын гишүүн Д.Мураттай холбогдох шүүх хурлыг ирэх сарын 8-нд хийхээр товлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-27 10:46:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр Д.Мурат, М.Елузаг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хуралдаанаас яллагдагч Д.Мурат, М.Елузаг нарыг шүүхэд шилжүүлж, тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг ирэх наймдугаар 8-ний өдрийн 09.00 цагт хаалттай явуулахаар товлосон байна. Нийслэлийн прокурорын газраас энэ сарын 6-нд Д.Мурат, М.Елузаг нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн, шинэчилсэн хуулиар уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд дээрх шийдвэрийг гаргажээ.  

Ж.Батсайхан

Связанные новости