Галзуу чоно хонь хариулж байсан хүүхэд рүү дайрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс 70 км-ын зайд орших Ферм багийн Тахилтын хөндлөн хэмээх газар нутаглаж байсан малчин С.Мөнх-Эрдэнийн бэлчээрлэж буй мал болон хонь хариулж байсан хүүхэд рүү дайрсан хэрэг энэ сарын 21-нд гарчээ.
Чоныг тухайн өдөр нь устгаж, сумын малын эмч дээж аван Говь-Алтай аймгийн Мал эмнэлгийн Ариун цэврийн лабораторид долдугаар сарын 23-ны өдөр хүргүүлэн шинжлүүлэхэд галзуу өвчтэй болох нь тогтоогдсон байна.
Тус сумын Засаг даргын захирамжаар Тахилтын хөндлөнд хязгаарлалтын дэглэм тогтоож, чононд дайруулсан хүүхдийг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасаг, Зооноз өвчин судлалын төвд үзлэг, шинжилгээнд хамруулан, харьяа сумын эмнэлэгт эмчилж байгаа аж.
Ж.Батсайхан