Осолдсон машинаас шидэгдэж гэмтсэн иргэдийн амь насыг аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-18 13:20:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Налайх дүүргийн зургадугаар хороо, Шижирийн даваанаас баруун зүг 20 км-т зорчиж явсан машин жалга руу унасан осол гарчээ.
Чингэлтэй дүүргийн харъяат, иргэн Б-ын эзэмшлийн “Тоёота хонтар” загварын бага оврын ачааны автомашин жалга руу унасан дуудлагаар  өчигдөр орой 17:22 цагт онцгой байдлынхан ослын газарт очин иргэн 60 настай П, Б нар автомашинаас шидэгдсэн байсныг аварчээ. Тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн байна.


Ж.Батсайхан

Связанные новости