Маргалдсаны улмаас бензин цацаж, шатаахыг оролджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн харьяат 33 настай Ц, 37 настай Н нарын ах дүүс Багануур дүүргийн ул таних 31 настай Б-тэй архины улмаас маргалджээ.
"Гал дээр тос нэмэв" гэгчээр тэд маргаанаа даамжруулахдаа таван литрийн савтай бензинийг Б-гийн нуруу руу цацаж шатаахыг оролджээ. Энэ хэрэг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд энэ сарын 13-ны өдөр болсон байна. Хэрэг гарах үед 33 настай Ц нь Б-г халхалж давхар түлэгдэн шалзарсан тул аймгийнхаа эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд уг хэргийг тус аймгийн Цагдаагийн газар шалгаж байна.
Ж.Батсайхан
Связанные новости

Спектакль "Морин хуур" получил Приз зрительских симпатий на фестивале “Байкальский талисман”
11 часа

Малые и средние золотодобывающие предприятия будут поставлять золото международным компаниям
14 часа

Монгольская делегация принимает участие в работе 113-й сессии Международной конференции труда
1 день