Өлгийд болсон үер 2016 оныхоос 4-5 дахин их хохирол учруулаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Усархаг аадар борооны улмаас Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв аймгийн сумдад гамшиг нүүрлээд байгаа. Гамшгийн дараах сэргээн босголтын ажил ямар төвшинд яваа, иргэдэд тусламж үйлчилгээг хэрхэн хүргэж байна вэ гэдэг асуудлаар Онцгой байдлын ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 15, 16-нд дараалан аадар бороо орсноос 530 гаруй айлын 2512 хүн үерийн гамшигт өртжээ. Иргэдийг сургууль, цэцэрлэгийн байранд түр байрлуулж, хоол ундаар хангах, эмнэлгийн тусламж үзүүлж ажиллаж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 80 гаруй өрхийн 170 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. 2016 онд Өлгий суманд үер бууж байхад хохирлын хэмжээ 2.2 тэрбум болсон. Харин сая болж өнгөрсөн үерийн хохирол 4-5 дахин өссөн бөгөөд 10 тэрбумаар яригдаж байна гэж мэдээллээ. Газар зүйн хувьд хотгор газар байрладаг нь үерт автах эрсдлийг бий болгодог аж. Одоогоор сэргээн босгох болон эрэн хайх ажиллагаанд Зэвсэгт хүчин болон онцгой байдал, цагдаа зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцсон 600 гаруй хүн 100 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Үерт өртсөн ард иргэдэд туслахаар Улаан загалмай, Адра, Дэлхийн зөн зэрэг байгууллагууд судалгаандаа орж, ажлаа эхлүүлжээ.

Төв аймгийн Борнуур суманд энэ сарын 17-нд хүчтэй аадар бороо орсноос 70 айл өрх, 10 аж ахуйн нэгж усанд автсан. Шавартайн гүүр усанд автаж, гүүрийн тулгуур нурсан. Сэргээн босгох ажлыг аймгийн Онцгой комисс, Төв АЗЗА компани Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг сэргээн босгох, лагийг цэвэрлэх зэрэг сэргээн босгох ажлыг хийж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өчигдөр усархаг бороо орсноос эрчим хүч доголдож, иргэд аж ахуйн нэгжид ч хохирол учруулжээ. 22 км төмөр зам үерийн усанд автаж, дөрвөн хэсэг газрын авто зам их хэмжээний шороогоор дүүрсэн байна. Онцгойгийнхон усархаг борооны үеэр 30 гаруй иргэний амийг аварчээ. Одоо сэргээн босгох ажилд мэргэжлийн анги байгууллагын 360 гаруй албан хаагч 100 гаруй техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Нийслэлийн Баянзүрх дүүрэгт өчигдөр их хэмжээний аадар бороо орсноос “Усанд автсан” гэх 90 гаруй дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Усанд автсан айл өрх өж аж ахуй нэгж бүрт очиж ажиллан усыг соруулж байгаа юм байна.
Мөн энэхүү усархаг их борооны үеэр тус дүүргийн 9, 11 дүгээр нутагт дэвсгэрт тус бүр нэг хүн нас барсан харамсалтай хэрэг болжээ. Нэг хүн нь жалганд хэвтэж байгаад үерт өртөж амиа алдсан бол нөгөө нь зорчиж яваад эндсэн байна. Сүхбаатар аймагт өчигдөр мөн үер бууснаас зам их хэмжээгээр эвдэрсэн аж. Замыг засварлах ажлыг эхлүүлээд байна гэж мэдээллээ.
Цаг уур орчны шинжилгээний газраас ирэх өдрүүдэд цаг агаар ямар байх талаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн өдрүүдэд орсон аадар борооны улмаас голын усны төвшинд нэмэгдсэн байна. Хөвсгөлийн уулсаас эх авсан, Хэнтийн нуруунаас эх авсан голуудын усны төвшин 10-65 см-ээр нэмэгджээ. Бэлтэс, Ховд, Буянт, Онон, Сөгнөгөрийн голын усны төвшинд нэмэгдэж, үерлэсэн. Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар хур бороо элбэгтэй байх төлөв гарсан. Өнөөдөр, маргааш Увс , Ховд, Говь-Алтай, Хөвсгөлийн нутгаар, 19, 20-нд Завхан, Хөвсгөл, Булган, Архангай, 21-нд шилжих шөнө төвийн бүсийн нутгаар зүсэрсэн, бусад нутгаар аадар хэлбээрээр бороо орох төлөвтэй байна. Мөн долдугаар сарын 21, 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгаар, 24-нд нутгийн зарим газраар 25-нд төвийн зүүн, говийн зүүн, зүүн аймгуудын тугаар, 27-ноос баруун болон төвийн нутгаар хуртай байна. Зарим газраар түр зуурын шинж чанартай, аадар бороо орох төлөв гарсан. Тэр дундаа говийн бүсээр Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий рүү өмнөөс чийглэг үүл ирнэ. Усархаг ширүүн бороо орно. Долдугаар сарын 19-20-нд баруун аймгууд Алтай, Хангайн уулархаг нутгаар мөндөр орох урьдчилсан мэдээлэл гарсан хэмээн анхаарууллаа.
Хэвлэлийн бага хуралд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн болон Зам тээврийн хөгжлийн яамны замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, Зам тээврийн хөгжлийн яамны Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга С.Дорждагва, ЦУОШГ-ын ерөнхий технологич, инженер Ч.Сарантуяа нар оролцсон юм.

Ж.Батсайхан