665 согтуу иргэн эрүүлжүүлэгджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Үндэсний их баяр наадмын өдрүүдэд архидан согтуурах явдал багассан боловч нийслэлийн хэмжээнд согтуугаар зөрчил гаргасан нийт 665 иргэнийг эрүүлжүүлэх төвд саатуулсан байна.
Өнгөрөгч онд улсын хэмжээнд 32,259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 4,012 буюу 12.4 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байв. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ зөрчил гаргасны улмаас 86,497 хүн саатуулагджээ. Нийт саатуулагдсан хүний 6.3 хувь нь эмэгтэй, 271 буюу 0.31 хувь нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан бол энэ жилийн хувьд дээрх тоо өссөн дүнтэй байгааг цагдаагийн бүртгэлээс харж болно.
Ж.Батсайхан