Өлгий хотод дахин үер буулаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2, 3, 4, 11, 12, 13 дугаар багуудын 275 өрх энэ сарын 14, 15-ны өдрүүдэд орсон усархаг аадар бороо орсны улмаас үерт нэрвэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл өнөөдөр орон нутгийн цагаар 16:30 цагийн орчимд дээрх багуудын нутаг дэвсгэрт уулнаас дахин үер бууж нэлээд айл өрхүүд усанд автаад байна.
Үерийн гамшгийн талаар тодруулахаар аймгийн Онцгой байдлын газрын дарга С.Пүрэвсанданд хандсан ч одоогоор эрэн хайх, аврах ажиллагаа явагдаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.
Уг асуудлаар эргэж мэдээлэл хүргэх болно.









Ө.Нурболат
Связанные новости
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Национальный музей "Чингис хаан" и библиотеки Ватикана подписали Меморандум о взаимопонимании
1 день
Ulaanbaatar