С.Лавров, М.Помпео нар анх удаа хувийн уулзалт хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-07-16 19:33:18
ХЕЛЬСИНКИ. /ТАСС/. ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров болон АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео нар Финландын нийслэл Хельсинки хотод яриа хэлэлцээ хийж байгаа тухай “ТАСС” агентлаг мэдээлэв.
 
Талуудын уулзалт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын хийж буй дээд хэмжээний уулзалттай зэрэг болж байна.  
 
Энэхүү уулзалт нь М.Помпеогийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсоноосоо хойшхи С.Лавровтой хийж буй анхны хувийн уулзалт болж байна. Энэ уулзалтаас өмнө талууд хэд хэдэн удаа утсаар ярьж байсан юм.
Э.Аянзаяа 
Связанные новости