ОХУ-Туркийн маргаан цөмийн цахилгаан станцын ажилд нөлөөлөхгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-12-07 13:45:09

АНКАРА. /Anadolu/. Туркийн агаарын хилийг зөрчсөн хэргээр утгасан ОХУ-ын бөмбөгдөгч онгоцтой холбоотой хоёр улсын маргаан Аккую цөмийн цахилгаан станцын барилгын ажилд нөлөөлөхгүй гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдэв.

Мега төслүүд эвсэл эрчим хүчний дэд бүтцийн том хэмжээний төслүүдийг зогсоох шинж тэмдэг байхгүй байна гэж тэрбээр мэдэгджээ.

Газар дундын тэнгисийн эргийн Мерсин мужид Туркийн анхны цөмийн цахилгаан станцыг ОХУ-ын эрчим хүчний “Росатом” корпораци 20 тэрбум доллароор барихаар болсон байна.

Өнгөрсөн сарын 24-нд ОХУ-ын бөмбөгдөгч онгоцыг Туркийн цэргийнхэн сөнөөсний дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн Ерөнхийлөгчийг буруушааж, энэ үйлдэлдээ Турк харамсах болно гэж мэдэгдээд, Туркт эдийн засгийн хориг арга хэмжээ авчээ.

Д.Нямтулга

 

Связанные новости