Хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
172@montsame.mn
2018-07-07 17:31:09
МОГАДИШО. /РОЙТЕРС/. Сомали улсын нийслэл Могадишо хотод бямба гарагт хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсон тухай Ройтерс агентлаг мэдээлэв.
 
Эхний хүчтэй дэлбэрэлт нь цагдаагийн хэсгийн байранд болсон ба тэндээс өтгөн утааны багана босч байсан тухай оршин суугчид ярьж байжээ. Харин хоёр дахь дэлбэрэлт нь уг цагдаагийн хэсгийн байрны эсрэг талд орших "Сайидка" хэмээх зочид буудлын ойролцоо болсон байна.
 
Дэлбэрлтэд хүмүүс амь насаа алдсан эсэх болон эвдэрэл сүйрлийн тухай одоогоор мэдээлэгүй байна.
 
Лу.Батбаяр
Связанные новости