Дугуйтай явж байсан хүүхэд тогонд цохиулж нас баржээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн Налайх дүүрэгт долоон настай охин тогонд цохиулж, амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр 15.00 цагийн орчимд гарчээ.
Тус дүүргийн VI хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд “Хүүхэд тогонд цохиулж нас барсан байна” гэсэн дуудлага дүүргийн цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу шалгалт хийхэд амралтын газраас хойш 250 метрийн зайд газар долоон настай Н гэгч охин дугуйтай явж байгаад газарт унасан шонгийн модны цахилгааны утасны тогонд цохиулсан байна. Харамсалтай нь тогонд цохиулсан охин газар дээрээ нас барсан байна. Хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс уг хэргийг шалгаж байна.
Ж.Батсайхан