Х.Булгантуяа: Гамшгаас учирсан хохирлыг даатгалын байгууллагаар төлүүлдэг тогтолцоог хөгжүүлэх нь чухал
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлын “Гамшгийн эрсдэлийг бууруулахад төр, хувийн хэвшлийн түншлэл, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь” сэдэвт хоёр дахь онцлох хуралдаан өнөөдөр эхэллээ.
Монгол улсын Засгийн газрын санаачилгаар онцлон зохион байгуулж буй энэхүү хуралд оролцогчдын зүгээс гамшгийн эрсдлийг бууруулахад төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, тэр дундаа гамшгийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь туйлын чухал гэдгийг хэлж байлаа.
Монгол Улс Гамшгийн эрсдлийн тухай хуулийг бууруулах тухай хуулийг өнгөрсөн онд баталсан бөгөөд энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж буйг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцлох хурлын нээлтийн үеэр дурьдав. Мөн өнөөдрийн хуралдааны үеэр технологийн дэвшил, шинжлэх ухааны ололт амжилт болон гамшгаас хамгаалах, гарз хохирлыг бууруулах чиглэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлж буй орнуудын туршлагыг судалж, эх орондоо нутагшуулах зорилт тавьж байгааг онцолсон юм.
Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг эрчимтэй өсч байгаа ч ажилгүйдэл, ядуурал их байгаа бөгөөд үүнд байгалийн гамшиг ихээхэн нөлөөлж байгаа аж. Өөрөөр хэлбэл, дэлхий нийтэд гамшгийн улмаас хохирч буй иргэдийн 50 хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт амьдарч байгааг Сангийн дэд сайд Х.Булгантуяа илтгэлдээ дурьдав. Тэрбээр, “Монгол Улсад ихэвчлэн зудын гамшиг нүүрлэж байгаа бөгөөд энэ нь Азийн бусад оронд төдийлөн тохиолдоод байдаггүй. 2002 онд Монгол Улс нийт мал сүргийнхээ 20 хувийг зудын гамшгаар алдаж байсан. 2009 онд энэ үзүүлэлт 29 хувь болж нэмэгдэж байв. Зудын эрсдлээс малчин өрх, малаа хамгаалахын тулд ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа. Гэвч эдийн засгийн хүндрэлийн улмаас ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд энэ чиглэлд хөрөнгө тусгах боломж бүрдэхгүй байна. Тиймээс энэ чиглэлд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татахад анхаарч байна. Олон оронд гамшгийн улмаас учирсан хохирлын 70-100 хувийг даатгалын байгууллагаар төлүүлдэг нийтлэг жишиг бий. Бид ч энэ тогтолцоог хөгжүүлэх нь чухал юм” гэлээ.
Мьянмар улс гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, хохирлыг арилгах чиглэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаа гэдгийг тус улсын Нийгмийн халамж, хүн амын шилжилт хөдөлгөөний сайд Вин Мят Айе илтгэлдээ танилцуулав. 2015 онд тус улсын газар нутгийг бүхэлд хамарсан үер болж, тухайн үед төр, хувийн хэвшил хамтран гамшгийн хохирлыг арилгахад 1.55 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Үүнээс хойш гамшигтай тэмцэх төр, хувийн хэвшлийн хамтарсан сүлжээ байгуулан ажиллаж байгаа аж. Мөн орон нутгийн иргэдэд гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгож, буяны болон хүмүүнлэгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирснийг мөн онцлов.
Азийн бүс нутагт гамшгийн эрсдлийг бууруулах төсөл хөтөлбөр болон бусад арга хэмжээ зохион байгуулахад нийт 26 их наяд ам.доллар шаардлагатай гэсэн судалгааг Азийн хөгжлийн банк боловсруулжээ. Азийн хөгжлийн банкны зүгээс бүс нутгийн гамшгийн эрсдлийг бууруулах зорилгоор улс орнуудтай нягт хамтран ажиллаж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн онд далайн шуурганаас иргэдийг хамгаалах дэд бүтцийг хөгжүүлэхэд зориулж Камбож улсад 70 сая ам.доллар зээлүүлсэн байна. Мөн 2016 онд Вьетнамд болсон гангийн хор уршгийг арилгах зорилгоор усжуулалтын систем нэвтрүүлэхэд зориулж, санхүүгийн дэмжлэг үзүүлж байгааг АХБ-ны Гамшгийн эрсдлийн удирдлагын мэргэжилтэн Шарлотт Бенсон илгэлдээ дурьдлаа.
Мөн үеэр БНЭУ-ын "Тата тогтвортой байдал" группын дэд ерөнхийлөгч Ажит Чаудхури, “Манай байгууллага 100 гаруй компанийг нэгтгэсэн, дэлхийн 100 гаруй оронд салбартай. Мөн жилд 100 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг. Тиймээс ч гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлд төртэйгөө нягт хамтран ажиллаж, жилд 100 сая ам.доллар зарцуулж байна. Хэрэв бид гамшгийн эрсдлийг бууруулж чадвал манай ажилтнууд болон тэдний гэр бүл эрүүл, аюулгүй амьдрах боломж бүрдэхээс гадна худалдан авагчид ч хохиролд өртөхгүй. Өөрөөр хэлбэл, манай борлуулалт тогтмол хэвийн үргэлжилнэ гэсэн үг. Тиймээс бид худалдан авагчаа хамгаалах зорилгоор гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлд хамтран ажилладаг” гэв.

Ч.Ариунболд