Орхон голд осолдсон иргэний цогцсыг олж Цагдаагийн газарт хүлээлгэн өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-07-05 13:25:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Булган аймгийн Орхон сумын Арбулаг багийн “Хужирбулан” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т/ Булган аймгийн 6 ажилтан “Делика” загварын автомашинтай энэ сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Булган аймгийн төвөөс  гарч “Орхон” голын гүүрний ойролцоо буудаллажээ.
Тэд маргааш өглөө нь буюу 04-ний үүрээр Улаанбаатар хотын харъяат иргэн Х /46 настай, эрэгтэй/ сураггүй болсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Дуудлагын дагуу 5 алба хаагч, тус компанийн 4 ажилтан, нийт 9 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайн, 19:20 цагт байрлаж байсан газраас 1 км-т, “Орхон” голын дунд арлаас осолдсон иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.  Дулааны улиралд Онцгой байдлын албанд иргэдээс ирдэг дуудлагын ихэнх хувийг гол усны ослын дуудлага зонхилдог байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаар гол усны осол гарч байна. Амралт, аялал зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдлээс урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа.

Ж.Батсайхан

Связанные новости