Ах дүү хоёр машинд мөргүүлж амиа алджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт 22.00 цагийн үед Бэлхийн зам, Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч 13 настай эрэгтэй, 7 настай эмэгтэй хоёр хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон байна.
Нас барсан хүүхдүүд төрсөн ах дүүс байсан бөгөөд хэрэг гардаг орой хүүхдүүд ааваасаа зайрмагны мөнгө аваад зам гарахдаа осолд өртсөн байна. Дүү нь газар дээрээ нас барсан бол ах нь түргэний машинд амьсгал хураажээ.
Осол гаргасан жолоочийн хувьд 23 настай. Өнгөрсөн жилийн өдийд жолооны үнэмлэхээ авч байсан гэнэ. Тэрбээр мэдүүлэгдээ ““Өчигдөр орой Тоосгоны эцсээс Дамбын эцэс рүү найзынхаа хамт явж байсан. Тухайн үед зам дээр гэнэт хоёр хүүхэд гүйгээд гараад ирсэн. Машинаасаа буугаад хүүхдүүдэд хиймэл амьсгаа хийх гэж оролдсон” гэжээ. Жолоочийн хувьд осол гардаг орой 70-80 км цагийн хурдтай явж байсан бөгөөд согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан байна.
Мөн энэ өдөр Хан-Уул дүүргийн нутагт Pruis маркийн автомашины жолооч нь гарцтай газраар зам хөндлөн гарч явсан 1 настай хүүхдийг ээжийн нь хамт мөргөж гэмтээжээ. Тэргэнд сууж явсан хүүхдийн бие хүнд байгаа аж. Тухайн үед жолооч согтууруулах төрлийн зүйл хэрэглээгүй байсан гэнэ. Нийслэлд хүүхэд өртсөн зам тээврийн осол 1-2 дугаар сард буурч 5-7, 9-10 дугаар саруудад өсдөг бөгөөд зун осол буурдагийг сургуулийн хүүхдийн амралт эхэлж хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцох нь багасдагтай холбон үзэж болно.
Жолооч та тээврийн хэрэгслийн хурдыг ямагт анхаарч, бага насны хүүхдэд зам тавьж, эцэг эхчүүд хүүхдээ насанд хүрээгүй харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг холбогдох газруудаас сэрэмжлүүлж байна.

Б.Содгэрэл