Азийн манлайлагчид гамшгийн эрсдлийг бууруулах бодлогыг тодорхойлно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газар, ОБЕГ-тай зохион байгуулж буй Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын II бага хурал өнөөдөр Азийн манлайлагчдын уулзалтаар үргэлжилж байна.
Энэхүү уулзалтаар бүс нутгийн гамшгийн эрсдлийн удирдлага, зохион байгуулалтын өнөөгийн байдал, ололт амжилт, цаашдын үйл ажиллагааны хэрэгжилтийг удирдан чиглүүлэхэд тулгарч буй хүндрэлийг даван туулах зөвлөмж болон хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэж байна. Азийн манлайлагчдын уулзалтад Гамшгийн эрсдлийг бууруулах дэлхийн болон Азийн сайд нарын хурлыг өмнө зохион байгуулсан улс орны сайд, төлөөлөгчдийн тэргүүнүүд оролцож байна. Энэхүү уулзалтаар гамшгийн эрсдлийг бууруулах цаашдын бодлого чиглэлийг тодорхойлох голлох шийдвэр гарах юм.
Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин, “Энэ уулзалт бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний гол шийдэл, чиг хандлагыг тодорхойлж байдаг. Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн бүс нутгийн 2016-2018 оны төлөвлөгөөний хэрэгжилтийн дүгнэлтээс харахад бид чамлахааргүй амжилтад хүрсэн байна. Тухайлбал улс орнууд “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийг хэрэгжүүлэх стратеги, төлөвлөгөөгөө батлан, үндэсний хөгжлийн бодлоготойгоо уялдуулан хэрэгжүүлж байна. Мөн гамшгийн хохирлын мэдээллийг цуглуулах, боловсруулах гамшгийн шуурхай удирдлага, зохицуулалтын төвүүдийг шинээр байгуулж эхэлсэн. Бүс нутгийн шинжтэй олон хөтөлбөрт гамшгийн эрсдлийг тооцсон хөрөнгө оруулалтыг хийж, дэд бүтцийн аюулгүй байдлыг хангах бүс нутгийн механизм байгуулагдаж, олон нийтэд түшиглэсэн гамшгийн эрсдлийн удирдлага, эрсдлийн мэдээлэлд суурилсан даатгалын механизмыг бодитой бий болгож чадсан байна” гэлээ.

Ч.Ариунболд