Батлан хамгаалах, зэвсэгт хүчинд хутагт гэгээнтэн байхгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Цагдаагийн байгууллага хутагттай болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан. Тухайн хүнийг Батлан хамгаалахын сайдын тушаалаар ажилд орсон гэх мэдээлэл ч гараад байсан юм. Энэ талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос тодрууллаа.
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд үүний хариуд, ийм мэдээлэл нийгмийн сүлжээгээр явж байхыг харлаа. Ер нь бол төр, шашны хэрэг хуулиар тогтоогдсон заагтай, тусдаа асуудал. Яагаад гэвэл төрийн албанд хувийн үзэл бодол, байр суурь, итгэл үнэмшилд ямар нэг байдлаар нөлөөлөх боломжгүй, зөвхөн төрийн албаны хууль журмын дагуу өөрийнхөө үзэл бодлоор байр суурь, итгэл үнэмшилд нөлөөлөх ёсгүй. Зөвхөн төрийн албаны хууль дүрмийн дагуу олон нийтийн төлөө гэсэн сэтгэл, санаачилгатай ажиллах ёстой. Улс орны аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадал, амгалан тайван байдлыг хангах асуудал дээр хувь хүний үзэл бодол, байр суурь байж болохгүй. Тиймээс ч тусгай тангараг өргөж, төрийн хууль тогтоомжийн дагуу тусгай журмаар үйл ажиллагаагаа явуулдаг учраас төр, шашны үйл ажиллагаа тусдаа байна гэж заасан байдаг. Манай яамны зүгээс асуудалд яг ийм өнцгөөр, төрийн хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстой. Албан ёсоор хэлэхэд “Монгол Улсын хэрэг эрхлэх газрын гэгээнтэн” гэж нэрлээд байгаа зүйл огт байхгүй. Шашин бол дотроо олон урсгалтай. Түүнээс төрийн алба ангид байх ёстой. Ер нь зүгээр бүх цэргийн хар сүлд тахих зэрэг эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрээр үйл ажиллагаа явуулж, түүнд нь лам хувраг сан тавих, ерөөл айлдах нэг удаагийн арга хэмжээнүүд хийдэг. Энэ нь монголчуудын ёс заншил, сэтгэлгээтэй холбоотой байдаг. Түүнээс цэргийн байгууллага зохион байгуулалттай, тушаалаар ийм үйл ажиллагаа явуулах боломж байхгүй. Энэ гарсан асуудлаар Завхан аймгийн нэг цэргийн ангид сан тавих нэрээр очиж, хувь хүмүүс өөрийн итгэл үнэмшлээр оролцсон. Зэвсэгт хүчний байгууллагын зүгээс тушаал аваад оролцсон зүйл байхгүй гэлээ.

Ж.Батсайхан