Олон улсын тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн ахлах зөвлөхтэй уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-22 18:19:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Олон улсын тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн ахлах зөвлөх Ховард Манн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
 
Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах ялангуяа “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн загвар төслийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж, “Хөрөнгө оруулалтын эрх зүй” сэдэвт сургалтыг 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлэв.
 
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тулгамдсан асуудал болон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг цогцоор нь хөгжүүлэх замаар эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах боломжийн талаар санал солилцож, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаар тогтов.
Связанные новости