Хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-21 10:46:21
ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын гэр бүлийг салган тусгаарлаж буй явдлыг зогсоох зарлигт гарын үсэг зуржээ.

Энэхүү зарлиг нь цагаачдын гэр бүлийг хамтад нь байлгах боломжийг олгож байгаа хэдий ч “тэвчихгүй” бодлого хэвээр үлдэх аж.

Түүнчлэн уг зарлигт эцэг эхтэйгээ явж байгаа хүүхдүүдийг саатуулах нь бага насны хүүхдүүдэд эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд гэр бүлийн гишүүдийг бүгдийг нь саатуулж болохгүй гэж заажээ.
 
Гэр бүлүүдийг салган тусгаарлах асуудал нь сүүлийн долоо хоногуудад ихээхэн шүүмжлэл дагуулаад байсан. 2018 оны 4 дүгээр сарын 19-нөөс 5 дугаар сарын 31-нийг хүртэл АНУ-руу хууль бусаар нэвтрэхийг оролдсон гадаадын иргэдийн 2000 орчим хүүхдийг эцэг эхээс нь салгаж, тусгай төвүүд рүү илгээсэн тухай өмнө нь АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам мэдэгдсэн. Цагаачдын асуудлаар шинэ бодлого хэрэгжүүлж эхэлж байгаагаа Д.Трампын засаг захиргаа өнгөрсөн 4 дүгээр сард зарласан юм.

Э.Аянзаяа 

Связанные новости