"УАЗ 496" машины жолооч нар эсэргүүцэл илэрхийлэн зам хаагаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын боомтыг хааж "УАЗ 469" машины жолооч нар эсэргүүцэл илэрхийлж байна. БНХАУ-ын хил нэвтрэх энэхүү хаалга бүхий боолтыг хааснаар бусад тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болжээ. Хоёр улс хооронд зорчигч ачаа тээвэр эрхэлдэг лдээрх машины жолооч нар эсэргүүцэл илэрхийлж ийнхүү зам хаахад хүрчээ. Дээрх жижиг тэрэгний жолооч нар стандарт шаардлагын дагуу ачаа ачилт хийдэггүй, даац хэтрүүлдэг зөрчил байнга гаргадаг тул хятадын талаас “УАЗ 469” автомашинаар зөвхөн зорчигч тээвэрлэх шаардлагыг манай улсын талд тавьсан байна. Үүний дагуу зорчигч тээвэрлэх, гар тээш ачихаас бусдаар илүү тээвэрлэлт, даац хэтрүүлэхийг хориглосон шийдвэр гаргаснаас болж “УАЗ 469” маркийн машины жолооч эсэргүүцэл илэрхийлж байна.
Ж.Батсайхан