Үндсэн хуулийн цэцийн дунд суудал хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэц энэ сарын 27-ны өдөр дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуультай холбогдох маргааныг хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал “Цэцийн гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, эрүүгийн хариуцлагад татах”-ыг хориглоно гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэх юм байна.
Өмнө нь энэ маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хянан шийдвэрлэхээр товлож байсан боловч Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасны дагуу хойшлуулаад байсан юм.

Н.Туяа