Иргэн Б.Дашзэвэгийн гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-18 12:44:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ирэх лхагва гаригт УДШ-д иргэн Б.Дашзэвэгийн өмгөөлөгчийн гомдлыг хэлэлцэхээр боллоо. Шүүгдэгч Б.Дашзэвэг, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг нар гомдол гаргажээ.
Өнгөрсөн 10 дугаар сарын 1-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Дашзэвэгт жирийн дэглэмтэй хорих ангид 9 жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, давж заалдах шатны шүүх ч шийдвэрийг хэвээр үлдээж, тэр ялаа эдэлж байна. Гэвч түүнийг уг хэрэгт холбогдуулсан хүн саяхан нас барахдаа үлдээсэн гэрч бичиг, иргэн Б.Дашзэвэг тухайн үед гэмт үйлдлээ бүрэн үгүйсгэж чадаагүй, сонсголын эрхтний дутуу байдлаас шүүх хуралд тайлбараа ч тодорхой өгч амжаагүй зэрэг олон талын шалтгааныг түүний өмгөөлөгч УДШ-д хандан тайлбарлажээ. Мөн иргэн Б.Дашзэвэгийн гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, шавь нар нь түүнийг эргэж тойрохдоо энэ асуудлыг нэгтгэн өмгөөлөгчөөр дамжуулж УДШ-д хандах нь зөв гэж үзсэн байна. МУСГЗ, нэрт тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг нь зуслангийн манаач хүний архи нэхэж улмаар мөнгө нэмж авах гэсэн мэдүүлгээр түүний насанд хүрээгүй охиныг "хүчиндсэн" гэх хэрэгт сэжиглэгдэн ял эдлэх болсон. Уг хэргийн үнэн мөнийг дахин хэлэлцэх боломж ийнхүү олдсон байна.
 

Ж.Батсайхан

Связанные новости