Автомашинд ашигласан маслыг дахин үйлдвэрлэж байсныг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-07 14:22:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид автомашинд ашигласан маслыг дахин нэрж худалдаалж байсан зөрчил илрүүлжээ.
"Дорнын Эх" ХХК нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлгүй ажиллаж байснаас гадна масло нэрэн дахин тос масло гаргаж байхыг НМХГ-ын байцаагчид  төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тогтоожээ. Тус компанийн энэ  үйл ажиллагааг таслан зогсоож 3 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. 

Ж.Батсайхан

Связанные новости