С.Баяр, Ч.Сайханбилэг нарын хорих хугацааг энэ сарын 12-нд дахин хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-05 11:04:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АТГ-аас шалгах явцад шүүх, прокурорын шийдвэрээр хорьж, хорих хугацааг сунгаж байсан Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарын биеийн байдал муудсанаас хорих эмнэлгээс улсын Хоёрдугаар эмнэлэгт шилжүүлж эмчлэх шийдвэр гарсан.
С.Баярын хувьд эмчлүүлээд гарсан бол өчигдөр орой Ч.Сайханбилэгийг хагалгаа хийлгэх шаардлагатай гэж үзэн Хоёрдугаар эмнэлгт шилжүүлсэн. Түүний өмгөөлөгч Л.Данзанноров “Манай үйлчлүүлэгчийн биеийн байдал нь хүндэрч, мэс засалд орох шаардлагатай гэж хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөс шийдвэр гарсан. Улсын  хоёрдугаар төв эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийлгэж байна. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв. Өмнө нь өмгөөлөгчийн зүгээс Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн биеийн байдал муу байгааг харгалзан, гадуур байцаах хүсэлт илэрхийлээд байсан ч шүүх хүлээж аваагүй юм. Харин энэ удаад мэс ажилбар хийх болсноос эмнэлгийн орчныг өөрчилжээ. Шүүхээс тэдний хорих хугацааг энэ сарын 12-ны өдөр дахин хэлэлцэнэ.

Ж.Батсайхан 

 

Связанные новости