Б.Булган өмгөөлөгчийн хамт байцаалт өгчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-06-05 10:59:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганаас Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагч дахин байцаалт авсан байна. Өчигдөр 12-13 цагийн үед Б.Булган, өмгөөлөгч Ц.Гүенбаттай хамт байцаалт өгчээ. Өнгөрсөн 4 дүгээр сарын 18-нд Б.Булганыг яллагдагчаар татаж, байцаалт авсан гэдгийг Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Бясман мэдээлснийг бид ч цаг тухайд нь мэдээлсэн. 


Ж.Батсайхан

Связанные новости