"Оюутан цагдаа" ажлаа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Оюутан цагдаа-2018” хөтөлбөр 4 дэх жилдээ хэрэгжиж байна. НАЖГ, НЦГ, Монголын Оюутны холбоо хамтран зохион байгуулж буй энэ жилийн хөтөлбөрт 10 их дээд сургуулийн нийт 36 оюутан шалгарч, хууль эрх зүй, аялал жуулчлал, гадаад хэлний хоёр өдрийн сургалтад хамарсан.
“Оюутан цагдаа” энэ сарын 1-ний өдрөөс нийслэлийн түүх соёлын дурсгалт газар болон жуулчид төвлөрдөг газруудад ажиллаж эхэлжээ. Тус хөтөлбөрийн хүрээнд “Оюутан цагдаа” нар жуулчдад эрх зүйн тусламж үзүүлэх, тэднийг гэмт хэрэг, халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, нийслэлийн түүхэн дурсгалт газруудыг тайлбарлан таниулах зорилготой. Сүүлийн 4 жилд “Оюутан цагдаа” арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой хэрэг зөрчил 42 хувиар буурсан гэж цагдаагийн мэдээлэлд онцолсон байна.
Ж.Батсайхан